ASIA KAKEHASHI PROJECT
гэж юу вэ?

Япон улсын Засгийн газрын санаачилгатай
“Азийн Гүүр” хөтөлбөр нь Монбүшогийн (Боловсролын яамны)
100%-ийн тэтгэлэгтэй соёл солилцооны хагас жилийн хөтөлбөр билээ.
2024 онд Монголоос 7 дахь жилдээ оролцох
3 манлайлагч сурагчийг сонгон шалгаруулах гэж байна.

AFS Mongolia

AFS Соёл Солилцооны Хөтөлбөр нь шударга, энх тайван ертөнцийг бий болгоход шаардлагатай мэдлэг, чадвартай иргэнийг хөгжүүлэхэд туслах зорилготой олон улсын сайн дурын, ашгийн бус ТББ юм.

Илүү их мэдээллийг энэ линкээр орж сонирхоорой!

Asia Kakehashi program in Japan - Indonesia

2018-2027 оны 10 жилийн хугацаанд Азийн болон Их 7-ийн 25 гаруй улсаас нийт 1300+ ахлах ангийн ШИЛДЭГ сурагчдыг 100% тэтгэлэгтэйгээр Японы ахлах сургуульд урьж суралцуулах бөгөөд төслийн сүүлийн жил болох 2024 онд Монголоос 7 дахь жилдээ 3 манлайлагч сурагчийг сонгон шалгаруулаад тус төсөл нь дуусгавар болох гэж байна.

Хөтөлбөрийн гол зорилго нь Ази тивийн хүүхэд залуучуудыг нэгтгэн ирээдүйд хамтын ажиллагааны гүүр босгоход оршино.

Asia Kakehashi Project Хөтөлбөрийн тухай

Какехаши гэдэг үг нь холбох гүүр гэсэн утгатай бөгөөд Азийн улс орнуудыг итгэлцлийн гүүрээр холбон нэгтгээд, япон орны соёлыг сурталчлахын сацуу эдгээр орнуудын хүүхэд залуучуудын ирээдүйн хамтын ажиллагааг батжуулах, цаашлаад дэлхийн энх тайвныг сахихад хувь нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм.

Бүртгүүлье!
shinzoabe

1400+ students from 27 countries in 10 years!

AFS ба Asia Kakehashi

2017 онд Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ-гийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг “AFS Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийн Япон дахь салбар хариуцан ажиллаж байгаа юм.
2018-2027 оны 10 жилийн хугацаанд Азийн болон Их 7-ийн 25 гаруй орноос ахлах ангийн 1300+ ШИЛДЭГ сурагчдыг Япон улсад урьж суралцуулна.” гэсэн зорилготойгоор өдгөө 7 дахь жилдээ хэрэгжих гэж байна.

Asia Kakehashi Монголд

Монгол улсаас 2018 онд 4, 2019 онд 10, 2020 онд 9, 2021 онд 9, 2022 онд 11, 2023 онд 2 сурагчийг бид амжилттай илгээж сурагчид маань хөтөлбөртөө амжилттай оролцож байгаа болно. 7 дахь жилийн 2024 оны хөтөлбөрт нийт мөн 3 тооны сурагчдыг илгээх болсон тул бид өргөн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж байна.

Тус хөтөлбөрт Монгол улсаас гадна Итали, Их Британи, Канад, Герман, Франц, АНУ, Хятад, Хонконг, Өмнөд Солонгос, Тайланд, Камбож, Лаос, Вьетнам, Мьянмар, Малайз, Филиппин, Индонез, Шри Ланка, Энэтхэг, Непал, Пакистан, Бутан, Бангладеш, Турк зэрэг улс орны ШИЛДЭГ сурагчид оролцох юм.

Хөтөлбөрийн шаардлага

Сурагч уг хөтөлбөрт оролцохын тулд гадаад оронд бие даан сурч амьдрах чадвартай, хөтөлбөр үргэлжлэх хугацаанд бүрэн оролцох боломжтой байхаас гадна дараах шаардлагуудыг зайлшгүй хангасан байх шаардлагатай.

15 нас хүрсэн, 18 нас хүрээгүй байх (2006 оны 4 сарын 2-с хойш, 2009 оны 4 сарын 1-с өмнө төрсөн байх), 9-12р ангийн буюу Ахлах ангийн сурагч байх

Шалгаруулалтын хуваарь

03.06 – 03.23          Онлайн бүртгэл
03.30 – 03.31          Хэлний шалгалт
04.06 – 04.07          Воркшоп
04.13 – 04.14          Ярилцлага

Бүртгүүлье!

Түгээмэл Асуулт, Хариулт

Хөтөлбөр болон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуулт, хариулттай танилцана уу.
Нэмэлт асуулт байвал Фэйсбүүк хуудсанд чөлөөтэй мэссэж үлдээх боломжтой!

Бид тэнцсэн, тэнцээгүй бүх сурагчдад хариуг нь баталгаажуулсан мэйл илгээнэ.